Энэ сарын 14, 15-н “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр”

access_time 2019-09-09
remove_red_eye 20

Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулахаар болжээ.

Энэ үеэр дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний талаарх мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид өгөх юм.

Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цахилгаан халаагуур, сэргээгдэх эрчим хүч, гэрийн дулаалга, хийн түлш, сайжруулсан хатуу түлш үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирдэг ААН байгууллагыг бүтээгдэхүүнээ танилцуулахыг урьж байна.

Тус арга хэмжээнд оролцох аж ахуйн нэгж байгууллагыг есдүгээр 12-ны өдрийг хүртэл Агаарын бохирдолтой тэмцэх газарт бүртгэж байна.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn