//Соёлын өв – тогтвортой хөгжил” сэдвээр зөвлөлдлөө

Соёлын өв – тогтвортой хөгжил” сэдвээр зөвлөлдлөө

Монгол үндэстэн, угсаатны үнэт зүйлс болох соёлын өвд түшиглэсэн соёл, аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийн орон зайг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг бий болгох зорилго бүхий зөвлөгөөн “Соёлын өв-тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж өнөөгийн хөгжлийн түвшин, цаашдын чиг хандлагаа тодорхойллоо.

Тус зөвлөгөөнд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хүнд үйлдвэрлэлийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар, ЮНЕСКО МҮК, аймаг, нийслэлийн соёл, урлагийн газар, улс, аймгийн музей, сумдын соёлын төвийн төлөөлөл оролцож салбар бүр соёлын өвийг хамгаалах замаар хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, өргөн цар хүрээг агуулж буйгаараа онцлогтой болж өнгөрлөө гэж Соёлын яамнаас мэдээллээ.