“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай амиа алджээ

access_time 2019-09-08
remove_red_eye 127
"Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай амиа алджээ

“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай зам тээврийн ослоор амиа алджээ. Тодруулбал, дуучин А.Мөнгөншагай нь энэ сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослоор амиа алдсан байна. Осолд орох үедээ гурвуулаа  явсан бөгөөд хоёр нь эмнэлэгт хүргэгджээ. Дээрх ослын талаарх дуудлага мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд өчигдөр орой бүртгэгджээ.

А.Мөнгөншагай нь “Гуч хүрсэн бүсгүй”, “Ижийгээ гомдоох учиргүй”, “Бид нэг ангийнхан” зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчдыг байлдан дагуулдаг, Монголын рок, поп хамтлаг, дуучдын томоохон төлөөллүүдийн нэг байсан билээ.

Ум сайн амгалан болох болтугай.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn