//Хүүхдийн спортын VI наадмын шигшээ тоглолт болж байна

Хүүхдийн спортын VI наадмын шигшээ тоглолт болж байна

Хүүхдийн спортын VI наадмын шигшээ тоглолт болж байна

Монголын хүүхдийн спортын VI наадмын шигшээ тоглолтууд спортын 34 төрлөөр энэ сарын 7-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотын 22 байршилд болж байна. Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 834 сургууль, 546 спорт клубуудын 5949 (давхардсан тоогоор) өсвөрийн тамирчи, 498 багш дасгалжуулагч оролцож байгаа билээ.

Тэмцээн 7-ны өдөр волейбол, хүндийн өргөлтийн төрлүүдээр эхэлсэн. Волейболын тэмцээний эмэгтэйчүүдийн тоглолт ОБЕГ-н “Аврагч” спорт хорооны зааланд болж байгаа бол хөвгүүдийнх “MJ” спорт зааланд болж байгаа бөгөөд 14-ний өдөр дүнгээ гаргана. Тэгвэл өчигдөр тэмцээний хүндийн өргөлтийн тэмцээн СТО-д болж охидын төрлийн медалийн эзэд нь тодорлоо.

Хүндийн өргөлтийн тэмцээний медалийн эзэд:

Охидын 36 кг

  1. Алт: Ж.Шийлэг (Өвөрхангай аймаг) – 64 кг өргөсөн
  2. Мөнгө: Б.Энхдалай (Хөвсгөл аймаг) – 62 кг өргөсөн
  3. Хүрэл: О.Буянжаргал (Баянзүрх дүүрэг) – 55 кг өргөсөн

Охидын 40 кг

  1. Б.Отгонтуул (Дархан-Уул аймаг) – 78 кг өргөсөн
  2. О.Хишигцогзол (Өвөрхангай аймаг) – 74 кг өргөсөн
  3. А.Анхбаяр (Хөвсгөл аймаг) – 63 кг өргөсөн