“Намрын ногоон өдрүүд 2019” үзэсгэлэн нээгджээ

access_time 2019-09-08
remove_red_eye 15
“Намрын ногоон өдрүүд 2019” үзэсгэлэн нээгджээ

Эх орны хөрсөнд тарьж ургуулсан, элдвийн химийн бордоогүй эко хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа Нийслэлд гарч эхэлсэн байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн “Намрын ногоон өдрүүд-2019″ үзэсгэлэн худалдаа хоёр дахь жилдээ Барилгачдын төв талбайд өчигдөр /2019.09.07/ нээлтээ хийжээ. Элдэв төрлийн химийн бордоогүй эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан эко бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа энэ сарын 27 хүртэл үргэлжлэх юм байна.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас тариалан эрхлэгчдээ дэмжих, иргэдээ эх орны хөрсөнд ургасан эрүүл, хямд хүнсээр хангах зорилтын хүрээнд жил бүр үзэсгэлэн худалдааг “Скай” их дэлгүүрийн гадна талбайд зохион байгуулж байна. Энэ худалдаанд Дархан, Сэлэнгэ, Хөвсгөлийн тариаланчид ирсэн оролцож байгаа аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn