//Боржигин уртын дуу, морин хуурчдын уралдаан зохин байгуулагдлаа

Боржигин уртын дуу, морин хуурчдын уралдаан зохин байгуулагдлаа

Соёлын бүтээлч сарын хүрээнд Боржигин морин хуур, уртын дууны өв сангаас суралцуулах, урын санг баяжуулах, мартагдсан дууг сэргээх, өсвөр залуу үеийнхэнд зааж сурталчлан таниулах зорилгоор “Боржигин уртын дуу, боржигин морин хуурчдын уралдаан” 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймгийн Дуу бүжгийн Боржигин чуулгад зохион байгууллаа.

Тус тэмцээнд Төв аймгийн Баян, Баянжаргалан, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь, Баянтал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Хэнтий аймгийн Дархан, Бор-өндөр, зэрэг сумдын  уртын дуучид, морин хуурч нийт 72 ардын авьяастнууд оролцсон байна гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.