ХХБ-ны салбарын барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллагыг
сонгон шалгаруулах битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна.
Гүйцэтгэх ажил:
Улаанбаатар хотод салбаруудын засварын ажил гүйцэтгэх
Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
- Үйл ажиллагаагаа 5-аас дээш жил явуулсан байх
Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
- Компанийн танилцуулга
- Компанийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)-ний хуулбар
- Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
- Үнийн санал (Холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. НӨАТ, ажлын хөлс, г.м ХХБ-нд ирэх эцсийн үнэ байна).
- Гүйцэтгэх хугацаа
- Баталгаат хугацаа
- Төлбөрийн нөхцөл
- Тендерийн материалын үнэ төлсөн баримт
- Барилга бүтээц, Засал чимэглэл, Дотор сантехник, Салхивч, Цахилгаан, Холбоо дохиоллын тусгай зөвшөөрөл (нотариатаар баталгаажуулсан)-ийн хуулбар
- Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын талаарх мэдээлэл
- Бусад холбогдох мэдээлэл
Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөг ба төлбөрийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.
Уг тендертэй холбоотой, хийж гүйцэтгэх ажлын мэдээлэл болон холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресейпшнээс авна уу!
Та бүхэн холбогдох материалаа 2019 оны 9-р сарын 6-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө -19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс
Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт, гэрээний хэлтэс (Ч.Долгорням, гар утас: 99125853, утас: 70100241, дотуур утас: 1731, имэйл: tender@tdbm.mn)-тэй холбогдоно уу. ХХБанкнаас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.