З.Энхболд Уралын холбооны сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

access_time 2019-09-03
remove_red_eye 18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн Уралын холбооны сургуулийн ректор В.А.Кокшаров, сургуулийн нэгдүгээр проректор С.В.Кортов нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Сургуулийн төлөөлөгчид нь ОХУ, тэр дундаа Уралын холбооны сургуулийг төгссөн мэргэжилтнүүдийг дахин сургах, мэргэжил дээшлүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж буйгаа хэлсэн юм. Жишээ нь, ОХУ-д төгссөн, “ТЭЦ-4” гэх мэт томоохон үйлдвэрт ажилладаг мэргэжилтнүүдийг техникийн шинэчлэлт, өөрчлөлттэй нь уялдуулан сургах, мэргэжил дээшлүүлэх бүрэн боломжтой бөгөөд ажил хэрэг болгох эрмэлзэлтэй байгаа гэсэн юм. Энэхүү саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дэмжиж буйгаа илэрхийлж, Эрдэнэт үйлдвэрээс гарч буй хаягдал буюу элсний хуримтлалаас үүссэн цагаан тоосыг дарах зэрэг томоохон асуудалд анхаарч, техникийн шийдэл олж өгөхийг хүссэн юм.

Мөн уулзалтаар талууд Орос хэлийг гадаадад заах сан болоод ОХУ-д суралцах монгол оюутнуудын орос хэлний боловсролыг дээшлүүлэх асуудлаар хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn