//Төрийн албанд анх томилогдсон албан хаагчдыг чиглүүлэх сургалтад хамруулав

Төрийн албанд анх томилогдсон албан хаагчдыг чиглүүлэх сургалтад хамруулав

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын Хүний нөөцийн хөгжлийн төв Удирдлагын академитай хамтран Төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх 2022 оны хоёр дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Тус богино хугацааны 40 цагийн багц сургалтыг есдүгээр сарын 19-30-ны хооронд зохион байгуулсан юм.

Сургалтад Дүүргүүдийн ИТХ, ЗДТГ, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний есөн агентлаг, дүүргийн дэргэдэх хэлтэс зэрэг нутгийн захиргааны 21 байгууллагын 76 албан хаагч хамрагдсан.

Сургалтаа амжилттай дүүргэсэн албан хаагчдад баяр хүргэж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү нар гэрчилгээ гардууллаа.