//“RailWay Mongolia-2022” үзэсгэлэн анх удаа зохион байгуулагдана

“RailWay Mongolia-2022” үзэсгэлэн анх удаа зохион байгуулагдана

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвөөс Улс орны эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй төмөр замын тээврийн салбарын байгууллагууд болон төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа үндэсний компаниудын үйл ажиллагааг сурталчлах “RailWay Mongolia-2022”  үзэсгэлэнгийн арга хэмжээг энэ сарын 6-ны Пүрэв гарагт зохион байгуулах гэж байна.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд зохион байгуулагдах тус арга хэмжээний зорилго нь төр, хувийн хэвшил, төмөр замын байгууллагууд, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага, үндэсний бүтээн байгуулагч компаниудын уялдаа холбоо, түншлэлийг сайжруулах, салбарын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг сурталчлах, хамтын ажиллагааг  шинэ түвшинд хүргэхэд чиглэгджээ.