//197,902 ширхэг хувьцаа арилжжээ

197,902 ширхэг хувьцаа арилжжээ

2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 47,484,679 төгрөгийн үнийн дүн бүхий 197,902 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол Шуудан” ХК (MNP+8.77%) болон “Талх Чихэр” ХК (TCK+5.88%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ард Кредит ББСБ” ХК (ADB-4.37%) болон “Сүү” ХК (SUU-4.34%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 1.23 хувиар өсч, 19665.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,493,472,393,053.74 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.