//“Анир” поп оркестрын албан ёсны нээлтийн тоглолтын хэвлэлийн хурал маргааш 15:00 цагт болно

“Анир” поп оркестрын албан ёсны нээлтийн тоглолтын хэвлэлийн хурал маргааш 15:00 цагт болно

Монголын урлагт өөрсдийн гэсэн шинэ өнгө, төрх, орон зайг бий болгон гарч ирж буй “Анир” поп оркестрын албан ёсны нээлтийн тоглолт 10 дугаар сарын 01-нд “Corporate Convention Centre”-т болно. Урлагийн салбарт 20 гаруй жилийн түүхтэй “Анир” дуу бичлэгийн студиэс төрөн гарч буй энтертайнмент чиглэлийн “поп оркестр” нь монголын анхны хувийн мэргэжлийн оркестр гэдгээрээ онцлог юм. Цоо шинэ өнгө төрх, уран яруу эгшгийг анирдаж, мэдрэмжийн мэлмийгээ баясгах гайхамшигт нандин үдшийг үзэгч, сонсогчдод бэлэглэх “Анир” поп оркестрын түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн алдартай уран бүтээлчидтэй хамтран толилуулах нээлтийн тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой хэвлэлийн хурал маргааш буюу 09 дүгээр сарын 23-ны 15:00 цагт “Corporate Convention Centre”-ын концертын их танхимд болно. Хэвлэлийн хуралд эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүндэтгэн урьж байна. Хэвлэлийн хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99004147, 80026667 дугаарт холбогдон лавлах боломжтой.