//“Завхан аймагт бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн нээлт боллоо

“Завхан аймагт бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн нээлт боллоо

Иргэдийн ая тухтай, эрүүл амьдрах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах өндөр ач холбогдолтой төсөл орон нутгуудад хэрэгжиж эхлээд байна. Үүний нэг нь Завхан аймагт хоногт 3000 м3 бохирыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барих ажил юм. Тус ажлын нээлт 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймагт боллоо.

Завхан аймаг одоогоор хоногт дунджаар 1300 м3 цэвэр ус олборлон түгээж, 1170 м.3 бохир усыг татан зайлуулж, 73 хувьтай цэвэрлэж байна.

Шинээр барих цэвэрлэх байгууламж нь Биологийн цэвэрлэгээний байгууламж бөгөөд лагийг боловсруулж бордоо гаргах, бохир усыг 90 гаруй хувьтай цэвэрлэх бөгөөд хүчин чадал нь 3 дахин нэмэгдэж байгальд ээлтэй, орчин үеийн агааржуулалтын системтэй, автоматжуулсан цэвэрлэх байгууламж болох юм.  

Энэхүү төслийг Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд талууд хамтран хэрэгжүүлж байна гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.