//Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг маш шударга эрэмбэлсэн

Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг маш шударга эрэмбэлсэн

Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг маш шударга эрэмбэлсэн

Нийслэлийн орон сууцны корпорацаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 


НОСК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “ Нийслэлийн орон сууцны корпораци энэ оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ныг хүртэл Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэсэн. Үүний дараа нийт бүртгүүлсэн иргэдийг эрэмбэлж эхний шатанд тэнцсэн иргэдийн нэрсийг нээлттэй зарласан. Одоогийн байдлаар эхний шатанд тэнцсэн иргэдээс ирүүлсэн бичиг баримтыг судалж дууссан. Тиймээс маргааш комисс дахин хуралдана. Хурлаар эхний шатанд тэнцсэн, бүрдүүлж өгсөн материал нь алдаа мадаггүй байгаа иргэдийн түрээсийн орон сууцанд суух, түрээслээд өмчлөх эрхийг баталгаажуулна. Мөн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдээс квотын дагуу 30 айлыг сонгон шалгаруулна” гэсэн юм.

Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр НОСК-ийн ажил зогссон, нэр бүхий ажилчид 2 тэрбум хүртэлх төгрөгийн авлигын хэргээр шалгагдаж байгаа гэх мэт мэдээлэл ор үндэсгүй. НОСК-иас иргэдийг эрэмбэлэхдээ хууль, хүчний байгууллагатай хамтарч, Авлигатай тэмцэх газраас ирсэн зөвлөмжийн дагуу шударга ажилласан гэлээ.

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг эрэмбэлэхдээ залуу гэр бүлийн энгийн түрээс төрөлд 6-14 жил ажилласан, нийгмийн даатгал төлсөн иргэдийг шалгаруулсан. Харин залуу гэр бүл түрээслээд өмчлөх төрөлд 12-16 жил ажилласан гэр бүлийг шалгаруулжээ. Мөн төрийн албан хаагчдын энгийн түрээс төрөлд улсдаа 25-45 жил ажилласан иргэд харин түрээслээд өмчлөх төрөлд 34-44 жил ажилласан иргэд сонгогдсон байна.