Халхголын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд есдүгээр сарын 3-ны өдрийг Бүх нийтээр амрах өдөр болгож, харин есдүгээр сарын 7-ны бямба гарагийг ажлын өдөр болгох зохицуулалтыг Засгийн газраас гаргажээ.
Иймд есдүгээр сарын 3-ны мягмар гарагт бүх нийтээр амрах юм байна.
Засгийн газрын зарим гишүүд есдүгээр сарын 3-ныг амралтын өдөр болгохын тулд 1-нд ажиллах санал гаргасан ч энэ нь дэмжигдээгүй аж.