//Монголын бүх ард түмний спортын наадмын нээлт маргааш болно

Монголын бүх ард түмний спортын наадмын нээлт маргааш болно

Монголын бүх ард түмний спортын XV наадмын нээлтийн ёслол энэ сарын 9-нд буюу маргааш Спортын төв ордны А зааланд 15:00 цагт эхэлнэ. Энэ удаагийн наадам спортын 26 төрөл (олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа)-өөр болно.

Ташрамд дуулгахад, Монголын бүх ард түмний спортын наадам дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд XV наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөж байна.