//Нийслэлд найман өдрийн турш автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулна

Нийслэлд найман өдрийн турш автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулна

Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг 2022 оны 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.


Тодруулбал,

– 2022 оны 8 дугаар сарын 27, 29, 31 болон есдүгээр сарын 02-ны өдрүүдэд улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл /1, 3, 5, 7, 9/,

– 2022 оны 8 дугаар сарын 28, 30 болон 9 дүгээр сарын 01, 03-ны өдрүүдэд улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл /0, 2, 4, 6, 8/ нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцоно.