“Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн хаалтын ажиллагаа өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Наймдугаар сарын 1-нээс хэрэгжсэн тус хөтөлбөрт 4,000 орчим залуу хамрагдаж, үнэ төлбөргүйгээр англи хэл заалгасан юм.
Сургалт нийт 21 хоног үргэлжилсэн бөгөөд өдөрт зургаан цагаар хичээллэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан хөтөлбөрийн хаалтын ажиллагаа флаш мобоор эхэлж, Төрийн тэргүүн оролцож үг хэллээ.