Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо, салбарын төлөөлөлтэй 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр уулзалт хийлээ.
Уг уулзалтаар Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлаар яам, төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, салбарын аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд нээлттэйгээр санал солилцож, ярилцлаа.
Уулзалтад салбарын 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ГЗБГЗЗГ-ын дарга А.Энхманлай болон албаны бусад хүмүүс оролцов.
Дашрамд дурьдахад Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна гэж Төрийн Орон Сууцны Корпорациас мэдээллээ.