2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 89,372,534 төгрөгийн үнийн дүн бүхий 228,217 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Улсын Их Дэлгүүр” ХК (UID+8.86%) болон “Могойн Гол” ХК (BDL+6.53%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК (AARD-8.47%) болон “БиДиСек” ХК (BDS-7.44%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.7 хувиар буурч, 19855.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,517,037,558,766.66 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.