//Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

e7bbbd43fd04e31772591b98d8266d9e_x3

Монгол Улсын Их Хурал 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Хилийн боомтын асуудлаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоол баталсан. Уг тогтоолоор баталсан хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг ирүүлснийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад гишүүд асуулт асууж, санал илэрхийлээгүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахыг дэмжив.