//Үер усны 44 дуудлага бүртгэгджээ

Үер усны 44 дуудлага бүртгэгджээ

Улаанбаатар орчимд бямба гарагт орсон хүчтэй борооны улмаас нийслэлийн хэмжээнд 44 удаагийн үерийн дуудлага бүртгэгдсэн байна.

Хамгийн их нь 25 удаагийн дуудлага Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгджээ. Тодруулбал, гэр, хашаа, байшин руу ус орлоо гэсэн дуудлага зонхиллоо. 

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Иймд иргэдийг аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.