ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Тэднийг Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаж байгаа. Шүүх хуралд шүүгдэгч, гэрч, хохирогч, өмгөөлөгчид гэсэн 49 хүний бүрэлдэхүүнтэй болж байгаа бөгөөд энэ үеэр иргэний нийгмийн байгууллагууд шүүх хурлыг шударга явуулахыг шаардаж тайван жагсаал зохион байгуулж байна.