//Хонгконгийн нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн болжээ

Хонгконгийн нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн болжээ

Хонгконгод суугаа Монгол Улсын Ерөнхий Консулын газраас дахин сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал, Хонконгийн олон улсын нисэх буудалд даваа гариг /2019.08.12/-т тэмцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, бүртгэлийн ажиллагааг саатуулснаас мөн өдрийн үдээс хойшхи бүх нислэг цуцлагдсан.

Тэмцэгчид мягмар гаригт /2019.08.13/ дахин нисэх буудалд орж суултаа үргэлжлүүлж, эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийн тусгай хүчин 22.00 цагаас эхлэн ажиллагаа явуулж, өчигдөр /2019.08.14/ нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулжээ.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор хойшилсон нислэгүүдийг наймдугаар сарын 14-ний өдрөөс дахин хуваарьт оруулж нисгэж эхлээд байна. Тиймээс Монгол Улсаас Хонконгод суугаа иргэддээ хандаж, дараах анхааруулгыг хүргэж байна.

  • Нисэх онгоцны буудал руу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах
  • HKG My Flight application-ийг гар утсандаа татаж авч, нислэгийн мэдээлэлтэй танилцах
  •  Олон хүн цугласан газраас хол байх

Жагсаал цуглаан зохион байгуулах магадлалтай газар:

  • 2019 оны наймдугаар сарын 15-нд Wan Chai,
  • 2019 оны наймдугаар сарын 17-нд Central, Admiralty, Hung Hom, Kowloon ,
  • 2019 оны наймдугаар сарын 18-нд Causeway Bay, Central,
  • 2019 оны наймдугаар сарын 19-нд “MTR Метроны үйл ажиллагааг саатуулах”
  • 2019 оны наймдугаар сарын 25-нд Kwai Chung to Tsuen Wan зэрэг дүүрэгт олныг хамарсан жагсаал цуглаан болох магадлалтай байгаа тул энэ өдрүүдэд эдгээр газруудаар аль болох зорчихгүй байх зөвлөж байна.