//Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрөөс үйлчилж эхэлнэ

Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрөөс үйлчилж эхэлнэ

Урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдсэн. Тиймээс хот орчмын зуслан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс дараах чиглэлүүдэд эхлүүлэхээр болжээ. Үүнд:


ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /35 минут тутамд/


ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /1 цаг тутамд/


ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэл /2 цаг тутамд/


Зуслан чиглэлийн автобусыг “Тэнгис” кино театрын зогсоолоос нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг  хангажээ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.