Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.06.02/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
ЦАГ | АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ХААНА |
10.00 | “Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” хуулийн төсөлтэй танилцах уулзалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо зохион байгуулна | “Их засаг” танхим |
10.00 | Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан | “Үндсэн хууль” танхим |
14.00 | Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн үйл ажиллагаатай танилцах | – |