
Уг 198 байршлын газарт Баянгол дүүрэгт 39, Баянзүрх дүүрэгт 41, Сүхбаатар дүүрэгт 26, Сонгинохайрхан дүүрэгт 41, Хан-Уул дүүрэгт 24, Чингэлтэй дүүрэгт 27 байршил багтаж байгаа юм.
Нийслэлийн Газар зохион байгуулах албанаас өнөөдрийн байдлаар бүх байршлын газрын газар эзэмшигчдэд газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлснээс дөрвөн байршлын газрыг эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж нь өөрсдөө чөлөөлсөн бол 20 байршлын газарт албадан буулгалт хийж нийт 24 байршлын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөд байна.
Өчигдөр л гэхэд Сүхбаатар дүүрэгт гурав, Баянзүрх дүүрэгт гурав, Сонгинохайрхан дүүрэгт хоёр, Баянгол дүүрэгт хоёр байршлын газрыг чөлөөллөө. Цаашид бүх дүүрэгт газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдрах эрхийг ханган ажиллаж байна гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.