//Улаанбаатар-Гуанжоу, Хөх хотын нислэг ирэх сарын 1-нээс эхэлнэ

Улаанбаатар-Гуанжоу, Хөх хотын нислэг ирэх сарын 1-нээс эхэлнэ

Цар тахлын нөхцөл байдал урд хөршид бүртгэгдсэний улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдсан. Хоёр орны төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс агаарын хилийг нээж, долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар хэлэлцэж шийдэлд хүрчээ. Тодруулбал, ирэх сарын 1-нээс Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нислэг эхлэх юм.

Одоогоор энэ талаар эцсийн шийдвэр гараагүй бөгөөд албажааагүй болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Албан бус мэдээллээр Монголын талаас хоёр улсын хоорондын агаарын харилцааг нээх, хуваарьт нислэгийг нээх саналыг Хятадын талд удаа дараа тавьсны эцэст 26 сарын дараа буюу ирэх зургадугаар сарын 1-нээс хоёр улсын агаарын хилийг нээхээр болжээ. Эхний ээлжид хоёр улсын агаарын тээвэрлэгчид хоёр долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх боломжтой байхаар Хятадын талаас “Air China” компанид зөвшөөрөл олгож магадгүй юм байна. Харин Монголын талаас Бээжин, Шанхай хотоос бусад чиглэлд хоёр долоо хоногт нэг удаа зорчигч тээврийн нислэг үйлдэх боломжтой аж.\