//УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүү энэ долоо хоногт…

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүү энэ долоо хоногт…

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн энэ долоо хоногт /2022.05.30-2022.06.03/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


ДАВАА ГАРАГ /2022.05.30/

ЦАГНАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААНХААНА
10.00Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан“Жанжин Д.Сүхбаатар” танхим
10.00Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан“Их Эзэн Чингис хаан” танхим
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
10.00Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан334 тоот өрөө
12.00Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“Их засаг” танхим
13.00Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан334 тоот өрөө
14.00Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“Үндсэн хууль” танхим
15.00Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан“Үндсэн хууль” танхим
15.30Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандын саналыг дэмжиж иргэдээс ирүүлсэн санал, шаардлагыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан334 тоот өрөө

МЯГМАР ГАРАГ /2022.05.31/

ЦАГАЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНХААНА
10.00Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“Их засаг” танхим
11.00Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан“Их засаг” танхим
12.00Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын үйл ажиллагаатай танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсохЗэвсэгт Хүчний Жанжин Штаб
13.00Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг ус цэвэршүүлэх технологи бүхий зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах
14.30Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“Үндсэн хууль” танхим
16.00Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 2 гишүүн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“Их засаг” танхим

ПҮРЭВ ГАРАГ /2022.06.02/

ЦАГАЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНХААНА
10.00“Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” хуулийн төсөлтэй танилцах уулзалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо зохион байгуулна“Их засаг” танхим
10.00Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан“Үндсэн хууль” танхим
14.00Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн үйл ажиллагаатай танилцах

БААСАН ГАРАГ /2022.06.03/

ЦАГАЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНХААНА
09.00Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн үйл ажиллагаатай танилцах