//УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.05.25/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

ЦАГАЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНХААНА
09.00Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан205 тоот өрөө
10.00Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих, ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“Үндсэн хууль” танхим
10.00Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан“Их засаг” танхим
12.00Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын үйл ажиллагаатай танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсохЗэвсэгт Хүчний Жанжин Штаб
13.00Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Нялхасын 10 дугаар сувилал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцах
14.00Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“Үндсэн хууль” танхим
15.00Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“Их засаг” танхим