Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Шведийн Хаант Улсын Риксдаг (парламент)-ийн Тэргүүн дэд дарга Оса Линдестамтай тавдугаар сарын 23-ны өдөр уулзалт хийв.

Тэргүүн дэд дарга Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад тавдугаар сарын 21-25-ны өдрүүдэд айлчилж байгаа бөгөөд уулзалтын үеэр талууд Монгол, Шведийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов.


