//УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд энэ долоо хоногт…

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд энэ долоо хоногт…

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн энэ долоо хоногт /2022.05.23-2022.05.27/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


ДАВАА ГАРАГ /2022.05.23/

ЦАГНАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААНХААНА
10.00Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан“Жанжин Д.Сүхбаатар” танхим
10.00Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан“Их Эзэн Чингис хаан” танхим
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
10.00Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан334 тоот өрөө
11.00Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“Үндсэн хууль” танхим
14.00Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“Их засаг” танхим
15.00Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“Их засаг” танхим
16.00Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“Үндсэн хууль” танхим

МЯГМАР ГАРАГ /2022.05.24/

ЦАГАЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНХААНА
10.00Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан“Их засаг” танхим
10.00Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан334 тоот өрөө
11.00Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв дээр ажиллах
12.00Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг арьс шир боловсруулах зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах
14.30Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“Үндсэн хууль” танхим
14.00Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан“Их засаг” танхим
14.00Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан334 тоот өрөө

ЛХАГВА ГАРАГ /2022.05.25/

ЦАГАЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНХААНА
09.00Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан205 тоот өрөө
10.00Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих, ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“Үндсэн хууль” танхим
10.00Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан“Их засаг” танхим
12.00Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын үйл ажиллагаатай танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсохЗэвсэгт Хүчний Жанжин Штаб
13.00Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Нялхасын 10 дугаар сувилал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцах
14.00Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“Үндсэн хууль” танхим
15.00Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“Их засаг” танхим

ПҮРЭВ ГАРАГ /2022.05.26/

ЦАГАЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНХААНА
11.00Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан“Үндсэн хууль” танхим

БААСАН ГАРАГ /2022.05.27/

ЦАГАЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНХААНА
10.00Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан“Их засаг” танхим