Б.Хурц нарыг шүүх хурал эхэллээ

access_time 2019-08-12
remove_red_eye 14

С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурцад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.08.12/ 10.40 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэллээ.

Шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан маш нууцын зэрэглэлтэй хэрэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг дараахь тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна “ гэж, мөн зүйлийн 2.1-т “төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүх хуралдааныг хаалттайгаар хянан шийдвэрлэхээр товлосон.Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал, шүүгч Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар энэ хэргийг шүүнэ.

Шүүх хуралд Б.Хурц, Б.Булган нарын хүмүүс оролцож байна. Албан хүсэлт гаргасан ч шүүүх хуралдаанд сэтгүүлчдийг оруулсангүй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn