//Иргэд, жолооч нарын анхааралд!

Иргэд, жолооч нарын анхааралд!

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замын асфальтбетон хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан хөдөлгөөнийг хэсэгчлэн хаасантай холбоотойгоор ЯГ ОДОО нарны замын хөдөлгөөний нөхцөл байдал.

• Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх баруунаас зүүн чиглэлийн хөдөлгөөнийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний шөнийн  23.59 цагаас эхлэн 2022 оны 5 дугаар сарын 14-ний оройн 22 цаг хүртэл 3 хоногийн хугацаанд,

• Соёолжийн нүхэн гарцаас Олимпын гүүр хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг 2022 оны 5 дугаар сарын 15-ны оройн 00 цагаас эхлэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны оройн 22 цаг хүртэл 3 хоногийн хугацаанд хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн замын хөгжлийн газар