//“Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

“Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болж, “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хуулийн төслийг боловсруулахдаа дэлхийн 100 гаруй улсын баялгийн сангийн хуулийг судалжээ. Үндэсний баялагийн сан нь хөгжлийн сан, хуримтлалын сантай байхаар төсөлд тусгасан байна.