Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2022 оны тавдугаар сарын 14, 15-нд Сидней, 14-нд Перт хотод тус тус ажиллан консулын үйлчилгээ үзүүлнэ.
Консулын үйлчилгээнд
• Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,• Нотариатын үйлчилгээ,• Итгэмжлэл гэрчлэлт /бүх төрлийн/• Төрсний бүртгэл,• Гэрлэлт бүртгэл,• Гадаад паспорт захиалга,• Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг багтана.
Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.
Сидней хотод үйлчилгээ үзүүлэх хугацаа:5 дугаар сарын 14-ний 11.00 – 18.00 цаг, 15-ны 10.00-13.00 цаг
Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:Suite 91, 420 Pitt Street, Sydney cityПерт хотод консулын үйлчилгээ үзүүлэх газрын хаяг, цагийн хуваарийг жич мэдэгдэнэ гэж Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
