Улсын арслан Ц.Содномдорж мэдэгдэл хийлээ

access_time 2019-08-11
remove_red_eye 30

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын арслан Цэдэвийн Содномдорж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрбээр өчигдөр төрөлх нутгийнхаа сургуулийн 80 жилийн ойд барилдаж түрүүлсэн бөгөөд сэргээшийн шинжилгээний тухай гар утсаараа Лайв хийлээ.

Уг мэдэгдэлд Баяр наадам зохион байгуулах хорооноос түүнтэй 9-нд утсаар холбогдож улсын баяр наадамд барилдсан бөхчүүдийн шинжилгээний хариу гарсаныг дуулгасан ба түүний шинжилгээний хариу Цэвэр гарсаныг мэдэгдсэн байна.

Ц.Содномдорж “Таны шинжилгээний хариу ирсэн, хориотой бодис илрээгүй гэсэн. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс харахад Зохион байгуулах комисс ямар нэгэн шинжилгээний хариу ирээгүй гэсэн байх юм. Уг нь надад бүх бөхчүүдийн шинжилгээний хариу гарсан гэсэн. Хоёр бөх сэргээш хэрэглэсэн гэх асуудалтай байгаа бололтой. Энэ асуудлыг эцэслэж зарлаачээ гэж Баяр наадам зохион байгуулах хорооноос хүсэж байна.” хэмээжээ.

Тэрбээр Үндэсний Их баяр наадамд 7 даван шөвгөрсөн бөгөөд наймын даванд түрүү бөх Э.Оюунболдод өвдөг шороодсон юм

Ч.Амартүвшин

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn