
Япон улсын Жайка төсөл нь 2019 оны тавдугаар сараас 2021 оны зургаадугаар сарыг дуустал ЭХЭМҮТ болон Нийслэлийн гуравдугаар амаржих газарт хэрэгжих юм. Төслийн хүрээнд өчигдөр Гуравдугаар амаржих газарт ургийн хяналтын 24 ширхэг монитор, дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өглөө.
Эдгээр тоног төхөөрөмжийг тээвэрлэх, суурилуулахад 851.3 сая төгрөгийн санхүүжилт зарцуулжээ.
Энэ төсөл зөвхөн багаж тоног төхөөрөмж суурилуулаад зогсохгүй эх барих, эмэгтэйчүүдийн эмч, инженер техникийн ажилтнуудыг Японд 7-14 хоногийн сургалтад хамруулж багаж тоног төхөөрөмжөө хэрхэн ашиглаж, үнэлгээ өгөх, урт удаан хугацаанд тогтвортой, чанартай, үр бүтээлтэй ажиллах боломжийг нь хангах юм байна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр:
- Перинаталь үеийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах,
- Эх барихын тусламж үйлчилгээний менежментийн арга барилыг сайжруулах
- Ургийн хяналтын мониторын оношилгооны удирдамж, зааврыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх
- Эмч мэргэжилтнүүдийг чадваржуулахад дэмжлэг үзүүлэх зэрэгт тодорхой ахиц гаргана хэмээн төсөл хэрэгжүүлэгчип үзэж байна.