//Зургаан давхраас унах гэж байсан хүүг аварчээ

Зургаан давхраас унах гэж байсан хүүг аварчээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 6 давхар барилгын 3 давхраас 7 настай хүүг унах гэж байхад нь Онцгой байдлын алба хаагчид аварч, аюулгүй болгожээ.

Дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтэст ирсэн бөгөөд дуудлагын дагуу гал унтраах, аврах 17 дугаар ангийн таван албан хаагч очиж, дөрвөн настай Э хүүг цонхны тавцан дээр хөлөө унжуулаад сууж байхад нь сунадаг шат ажиглан аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Иймд эцэг,эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ гэртээ харгалзах хүнгүй үлдээхгүй байж, цонхондоо хаалт хийхийг анхааруулж байна.