//Ирээдүй топ модель Энхрийлэн

Ирээдүй топ модель Энхрийлэн

“Бяцхан мисс” Олон улсын хүүхдийн байгууллага дэлхийн бусад оронд зохион байгуулагддаг тэмцээнд авьяаслаг багачуудыг оролцуулдаг уламжлалаа энэ жил сэргээлээ.

Энэ жил Арабын Дубайд зохион байгуулагдсан олон улсын экспод үндэсний хувцсаа сурталчилж, Туркийн Истанбул хотноо зохион байгуулагдсан “Бяцхан мисс” тэмцээнд охидыг оролцууллаа.

Тэмцээний ГранПри шагналыг Энхтайван овогтой Энхрийлэн хүртсэн юм. Энхрийлэнг ажиглагчид ирээдүйд топ модель болох магадлалтай гэж үздэг.

Өнгөрсөн бямба гарагт “Empire king lounge”-д Монголоос оролцогч охидод хүндэтгэл үзүүлэх Улаан хивсний ёслол зохион байгуулагдлаа. Үүнд топ модель Урнаа хүрэлцэн ирсэн байна.