//Трампын хүүд Ерөнхийлөгч Х.Баттулга морь бэлэглэнэ

Трампын хүүд Ерөнхийлөгч Х.Баттулга морь бэлэглэнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга Трампын хүүд морь бэлэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын АНУ дахь анхны айлчлал өнөөдөр /2019.07.31/ эхэлж байна. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хүлээн авч уулзах бөгөөд тэд хоёр улсын хоорондын худалдаа, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Улс орны төр засгийн тэргүүнүүд айлчилж буй улсдаа ямар нэгэн бэлэгтэй очих, бэлэг солилцох нь түгээмэл байдаг. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгчийн бага хүү 13 настай Баррон Трампад морь бэлэглэхийг хүссэн тухай албаны хүмүүс мэдээлжээ.

Монголчуудын хувьд морийг маш их хүндэтгэн дээдэлдэг бөгөөд хамгийн хүндтэй гэсэн хүндээ морь бэлэглэдэг заншилтай. Гэхдээ бага Трамп уг бэлгийг хүлээн авах эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэнд бэлэг өгөх нь нэлээн нарийн төвөгтэй асуудал байдаг аж.