УИХ-ын Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өдөр тутмын нэгэн сонинд яриа өгөхдөө ШХАБ-д элсэх асуудлын жинхэнэ эзнийг гаргаж нэрлэжээ. Тэрээр “…
Би УИХ-ын Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажилладаг. Тэр ч утгаараа Турк сургуулийн захирлын баривчилгаатай холбоотой бүх материал над дээр ирсэн. Туркийн Элчин сайд надтай энэ асуудлаар уулзсан. Бид Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар ч хууль зөрчөөгүй гэсэн. Эндээс хүн хулгайлаад аваачсан байхад манай Засгийн газар оролцоогүй, мэдээгүй мэтээр тайлбар хийгээд л өнгөрсөн шүү дээ. Мөн өнгөрсөн хаваржин ШХАБ гэж ярьсан. Би элсэхгүй гэдэг байр суурьтай байсан. Энэ асуудлаас болж УИХ-ын чуулганы хуралдаан дээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай нэлээд маргалдсан. Д.Цогтбаатар уг нь их боловсон хүн шүү дээ. Гэтэл над руу ямар муухай дайрсан бэ. Би гайхсан. Үүний цаана улс орны эрх ашгаас илүү ямар том эрх ашиг бий болчихоод ингэж дайрч давшилж байгааг нь ойлгоогүй. ШХАБ-ын асуудлыг хаанаас гаргаж тавьсан гэхээр манай Ерөнхий сайд л байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ талаар асуусан. Гэтэл “Танай Засгийн газраас энэ асуудлыг явуулж байгаа” гэсэн тайлбар өгсөн шүү” гэв.
Шилэн.мн