//Хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн зөрчил их байна

Хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн зөрчил их байна

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас суурин доторх болон хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжих багаж ашиглан, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Өдөртөө дунджаар 20-30 жолооч зөвшөөрөгдсөн хурд хэтрүүлсний улмаас торгуулж байгаа аж. Хурд бол зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаан.

Статистикаас харахад аймгийн хэмжээнд өнгөрөгч 2020 болон 2021 онуудад жилд 3 хүн зам тээврийн ослоос үүдэн амь насаа алдсан гэдгийг Дархан-Уул аймаг дахь Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа.