//Монголын сайхан бичигтнүүд тодорлоо

Монголын сайхан бичигтнүүд тодорлоо

МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 25 дахь жилдээ зохион байгууллаа. Улсын уралдаанд оролцогчид

  • 1-11 дүгээр анги
  • 12 дугаар анги
  • Мэргэжлийн багш нар
  • Насанд хүрэгчид
  • Сайхан бичигтэн анги
  • Уран бичлэг
  • Бичвэрийн бус бүтээл гэсэн 7 ангилалд өрсөлддөг.

Уралдаанд амжилттай оролцсон хүмүүст шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Шилдэг оролцогчдын бүтээлийг уран зургийн галерейд дэлгэсэн байна.

Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтөлнө. Үүний бэлтгэлийг хангах, суурийг бэхжүүлэх, хүүхэд залуусыг эх хэл соёлын дархлаатай болгоход “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны ач холбогдол оршиж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.