//Наймдугаар сарын 9-нд Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг эхлүүлнэ

Наймдугаар сарын 9-нд Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг эхлүүлнэ

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” тогтоолын төслийг УИХ-аас баталлаа.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны наймдугаар сарын 9-ний өдрийг хүртэл тогтоов.

Харин хоёрдугаар хэлэлцүүлэг хүртлэх хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулах юм.