//Уралдааны замд 30 хүүхэд мориноосоо унажээ

Уралдааны замд 30 хүүхэд мориноосоо унажээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Энэ жилийн наадмын өдрүүдэд хур бороо тэгширсэн тул тоос багатай, уралдааны зам чийгшилттэй байв.

Зургаан насны морьдын уралдааны үеэр 30 хүүхэд мориноосоо унажээ. Морьноос унасан хүүхдүүд хүнд бэртэл гэмтэл аваагүй гэдгийг Гэр бүл хүүхэд залуучуудын газраас мэдээллэсэн.