УЛСЫН АРСЛАН Э.ОЮУНБОЛД, Ц.СОДНОМДОРЖ НАР ТУНАЛАА
Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд эхэллээ.
Хүчит 512 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт Улсын аварга нэг, Улсын арслан хоёр, Улсын гарьд цолтон нэг үлдээд байна.
Наймын даваанд Улсын аварга Н.Батсуурь Улсын гарьд Б.Гончигдамбыг амалж, Улсын арслан Э.Оюунболд, Улсын арслан Ц.Содномдорж нар тунаж үлдлээ.