Шинэхэн цагдаагийн албан хаагчид тангараг өргөлөө

access_time 2019-07-03
remove_red_eye 50

Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөц”-д бүртгэгдэж Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийг “Цагдаа”, “Цагдаа-жолооч” мэргэжлээр төгссөн иргэдийг цагдаагийн байгууллагын албан тушаалд томилcoнтой холбогдуулан цагдаагийн тангараг өргүүлэх арга хэмжээг Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар  зохион байгууллаа.

Тангараг өргөх арга хэмжээнд  Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын даргын  зөвлөлийн гишүүд болон нийт бие бүрэлдэхүүн хамрагдлаа.

Цагдаагийн тангараг өргөж цагдаагийн байгууллагын алба хаагчдын эгнээнд орж ажил амьдралынхаа гарааг эхэлж байгаа алба хаагчдад цагдаагийн албаны хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албандаа шамдан суралцаж, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бусдыгаа манлайлан  ажиллахыг хүсэн ерөөе.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn