//Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

Цагдаагийн гудамжны авто зам засварын ажлын үеэр хөдөлгөөний гурван хэсэгт хуваан хаах бөгөөд эхний ээлжид долдугаар сарын 1-нээс 10-ныг хүртэл 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3км зам, Хангай хотхоноос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6км замыг долдугаар сарын 15-наас 28-ыг хүртэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хааж, авто замыг шинэчлэхээр төлөвлөөд байна. Иймд тухай гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:8 “Хайлааст-МУБИС-Цэцэг төв”, Ч:33 “Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв”, Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж” чиглэлд тухайн хугацаанд түр хугацаагаар өөрчлөлт орж байгаа юм байна.
Тус авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийх хугацаанд Цагдаагийн гудамжны хөдөлгөөнийг хэсэгчилж хязгаарлаж байгаа тул нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэгч иргэд зорчих чиглэлээ төлөвлөхийг Нийслэлийн тээврийн үйлчилгээний газраас анхааруулж байна. Цагдаагийн гудамжны зогсоолуудаар үйлчлүүлдэг иргэд Ногоон нуурны гудамжны Ногоон нуур, Чингэлтэй өргөн чөлөөний 32-ын тойрог, Их тойруугийн гудамжны Үндэсний шуудан, Гуравдугаар сургууль, Хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн зогсоолуудаар үйлчлүүлэх боломжтой юм.