//УИХ-ын байнгын хороод хуралдана

УИХ-ын байнгын хороод хуралдана

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2021.10.20/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.


НЭГ: БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,

Хэлэлцэх асуудал:

– Ажлын хэсэг байгуулах тухай /Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/

– Ажлын хэсэг байгуулах тухай /Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/

– Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас ирүүлсэн “Дархан-Улаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл сонсох тухай” асуултын хариу

– * –

11.00 цагт: Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд,

Хэлэлцэх асуудал:

– Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар Төрийн албаны зөвлөлийн мэдээлэл сонсох,

– * –

12.00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,

Хэлэлцэх асуудал:

– Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

– * –

14.00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд,

Хэлэлцэх асуудал:

– Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

– Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, С.Доржханд нар 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

– Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн 2021.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/


ХОЁР: ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

14.00 цагт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос зохион байгуулах “Олон улсын стандартын боловсролын хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх нь туршлага, сургамж” сэдэвт хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,

14.00 цагт: Нийгмийн бодлогын байнгын хорооноос  зохион байгуулах  “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлэг Хэлэлцүүлгийн танхимд,